Овог:Мижид
Нэр: Анударь
Нас:1*
Төрсөн сар өдөр: 08.09
Хобби: Дуу сонсох, драма үзэх
Өндөр:174
~Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын УТ-ний 1-р сургуульд сурдаг.
~Кпоп сонсдог. Сонсдог болоод 4н жил болж байна.
~Хамгийн ихээр шүтэн биширдэг хүн бол Солли (Sulli). Өмнөд Солонгос улсын дуучин жүжигчин модел.
~Хамгийн дуртай жимс Тоор. Ихэнх зүйл peach гэж явдаг. Мөн энэ нь Соллитой холбоотой.
~Аав ээжтэйгээ амьдардаг. Ах эгч тусдаа гарсан.
~Шөнө драма үзэх их дуртай. Өдөр үзсэнээс шөнө үзэх нь илүү сонирхолтой байдаг.
🍑Mongolian Sullians🍑
Tuesday, December 27, 2016
11А Анги танилцуулга
Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Г.Бумцэндийн нэрэмжит Улсын Тэргүүний 1-р сургуулийн Б.Түвшинсайхан багштай 11А анги нь 33 сурагчтай ба үүнд 16 банди 17 охин байдаг.
~7-8р ангидаа "Д" гэж явадг байсан ба 8А анги тарснаар 9-р ангиасаа хойш "А" гэж явах болсон.
~Гүнзгий анги байсан ба энэ ангид орохын тулд шалгөлт өгж орж байсан.
~Урлаг, спорт, сурлагийн тэргүүний анги
•Урлагийн наадмын 1 удаагийн тэргүүн байрын, 4 удаагийн дэд байрын шагналт анги
•Сургуулийн аварга шалшаруулах гар бөмбөгийн тэмцээний 2 удаагийн алтан медальт 1 удаагийн хүрэл мэдальтай.
•Аймаг, улсын олимпиадад оролцож амжилт гаргадаш сурагч олонтой.
Энэ мэтчилэн маш олон шагнал бий.
~Ангийн Дарга: М.Батцэцэг
Дэд дарга: П.Хонгорзул

МХХТ #5
МХХТ-ийн эрх зүйн зарим асуудлууд.
МХХТ-ийн хөгжил, ялангуяа шинэ технологи нь нийгэм эдийн засгийн бүхий л салбарт төдийгүй, хувь хүн, албан байгууллага, байгал орчинд хүчтэй нөлөөлж байна. Иймээс МХХТ-той холбоотой удирдан зохицуулах шаардлагатай шинэ төрлийн эрсдэл гарах магадлал улам бүр ихсэх болсноор хууль эрх зүйн орчинг шинэчлэх, боловсронгуй болгон шаардлага зүй ёсоор тавигдах болсон.
Мэдээлэл авах эрх, мэдээлэлийн эрх чөлөө
“Мэдээлэл авах эрх, мэдээлэлийн эрх чөлөө ” хэмээг санааг анх 1946 онд Нэгдсэн Үндэсний Байгуулга(НҮБ) анхны чуулганаар хүлээн зөвшөөрч “Мэдээллийн эрх чөлөө бол хүний үндсэн эрх мөн” хэмээн баталж, НҮБ-ын хүндэтгэн дээдэлсэн бүхий л эрх чөлөөний тулгын чулуу гэж заажээ. Энэ бол хүн бүр мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн аливаа аргаар эрж хайх, хүлээж авах, дамжуулах, түгээх эрх юм. Хүний суурь эрхийг хэн ч хязгаарлах , эсвэл хааж болохгүй. Мэлээлийн эрх чөлөө гэдэг ойлголтод олон нийтийн мэдэх эрх, мэдээлэл хүртэх эрх, мэдээлэл олж авах эрх, мэдээлийг нээлттэй болгох, мэдээллийг ил болгох зэрэг асуудал багтдаг. Үүний хамт мэдээллийн эрх чөлөө нь бидний эрхийг хэтрүүлж хэрэглэхээс сэргийлэхэд чиглэгдсэн хууль эрх зүйн болон ёс суртахууны хязгаарлалттай байдаг.
Энэ нь нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгийг үзэн ядсан, дайсагнасан ухуулга, суртал нэвтрүүлэх хийхийг хориглодог гэсэн үг. Манай улсад энэ асуудлыг 2001 онд батлагдсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулиар зохицуулдаг.
МХХТ нь мэдээлэл хүртэх, олж авах, түгээх, мэдээллийг нээлттэй, ил тод болгох эрхийг хангах үндсэн хэрэгсэл болж чухал үүргийг гүйцэтгэж байгаа хэдий ч нөгөөтэйгүүр мэдээлэл авах эрхийг хэтрүүлж боломжийг олгох болсон. Иймд МХХТ-ийг өөрийн болон бусдын эрхийг хүндэтгэн зүй зохистой ашиглах шаардлагатай
Хувь хүний мэдээлэл, хувийн нууцаа хамгаалуулах эрх.
Тухайн хүнтэй холбоотой болон түүний хувийн шинж байдлыг тодорхойлж байгаа зүйлсийн хувийн мэдээлэл гэх ойлголтод хамруулдаг. Хувь хүний зөвшөөрөлгүйгээр түүний хувийн амьдралын тухайн мэдээллийг тараах, ашиглах, цуглуулах, хадгалхыг хориглодог. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Хувь хүний нууцын тухай хууль”-д “Хувь хүний нууц ” гэж Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ гэж заасан. Дээрх хуульд хувийн нууцыг дараах байдлаар ангилсан. Үүнд:
· Захидал харилцааны нууц
· Эрүүл мэндийн нууц
· Хөрөнгийн нууц
· Гэр бүлийн нууц
· Хуулиар тогтоосон бусад нууц
МХХТ улам боловсронгуй болж, түүний хэргэлээ өсөн нэмэгдэж, төрөл бүрийн цахим үйлчилгээ өдөр тутмын амьдралд түлхүү нэвтрэх болсноор хувь хүний мэдээлэлд хэрэглэгчийн нэр, нууц үг, цахим гарын үсэг, хурууны хээ зэрэг мэдээлэн нэмэгдэх болсон.
Цахим ертөнцөд, ялангуяа нийгмийн сүлжэнүүдэд өөрийн хувийн мэдээллээ нийтэд цацахгүй байх, аливаа хүсэлтийг сайтар нягтлан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах, мөн шаардлагагүй бүлэг, сүлжээнд бүртгүүлэхгүй байх хэрэгтэй.
Мэдээлэлийн аюулгүй байдал нь мэдээлэл болон мэдээллийн системд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашиглах, ил болгох, өөрчлөх, хуулах, устгах, мэдээллийн системийн үйл ажиллагааг тасалдуулах, зөвшөөрөлгүй хянан мөрдөхөөс хамгаалахыг хэлнэ. Энэ хүрээнд дараах үндсэн ойлголтууд багтана. Үүнд:
v Мэдээллийн халдашгүй байдал: мэдээллийн системд зөвхөн зөвшөөрөлтэй хэрэглэгч хандах боломжоор хангагдсан байна.
v Мэдээллийн бүрэн бүтэн байдал: мэдээлэл өөрчлөх, устгахаас хамгаалагдсан байна.
v Мэдээллийн хүртээмжтэй байдал: мэдээллийн системээс зөвшөөрөлтэй хэрэглэгч шаардлагатай үед мэдээлэл олж авах боломж бүрдсэн байна.
Мэдээллийн аюулгүй байдалын гол зарчим бол “Зөв мэдээллийг зөв хүнд зөв цагт зөв хэлбэрээр хүргэх” явдал юм.

МХХТ #4
Дүгнэлт
Мэдээлэл харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх талаар төр засгийн бодлого, үзэл баримтлал, хөтөлбөр, баримт бичиг боловсруулан, шат дараалсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар товч дурдав. Хөгжлийн хувьд олон улсын чиг хандлагын дагуу мэдээллийн тогтолцоо нь төрийн үйлчилгээний салбар бүрээр тогтоосон стандарт, нэгдсэн арга зүйн дагуу хөтлөгддөг мэдээлэл, лавлагаа, хяналтын маш чухал хэрэгсэл юм. Энэ үндсэн дээр Монгол улс олон улсын байгууллага, зөвлөхүүдийн аргачлал, мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх, электрон үйлчилгээний ажлын арга, туршлагыг судлах, боловсон хүчний асуудлыг хангах зэрэг олон талт үйл ажиллагаануудыг явуулсаар байна.

МХХТ #3
Мэдээллийн технологийн хөгжлийн өнөөгийн байдал
Мэдээлэл, харилцаа холбооны технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна. Энэ салбарын хөгжил, гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч энэ талаар НҮБ-аас онцгойлон анхаарч түүний ивээл дор “Мэдээлэлжсэн нийгмийн асуудлаарх дэлхийн дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг 2 үе шаттайгаар зохион байгуулж эхний үе шатаас “Зарчмын тунхаг”, “Үйл ажиллагааны хөтөлбөр” гэсэн 2 баримт бичгийг баталж хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр баримт бичгүүдэд улс орон бүр мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх талаар төрийн бодлогоо тодорхойлох, тус салбарын тогтолцоог боловсронгуй болгохыг улс орнуудын төр, засагт уриалсан билээ. Энэ уриалгын дагуу дэлхийн ихэнх улс орнууд мэдээлэл, харилцаа холбооны технологийн ололт амжилт, түүний боломжид ихээхэн ач холбогдол өгч тодорхой үзэл баримтлал, хөтөлбөр, бодлогын баримт боловсруулан хэрэгжүүлж байна. Мэдээлэл, харилцаа холбооны технологи өндөр хөгжсөн улс орнуудын туршлагыг судалж үзэхэд ч энэ салбарын талаар төр, засгийн зүгээс онцгой анхаарч тэргүүлэх чиглэлээ болгон тодорхойлон үе шаттай, олон талт арга хэмжээ хэрэгжүүлсэн нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн байдаг. Өргөн уудам газар нутагтай, байгалийн эрс тэс уур амьсгалтай, хүн ам тархай суурьшсан манай улсын хувьд тус салбарыг амжилттай хөгжүүлж нийгэм, эдийн засгийн бусад салбарын хөгжлийг дэмжих явдал чухал ач холбогдолтой байх юм. Төр засгаас ч өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж уг салбарыг хөгжүүлэх талаар шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ялангуяа 2004 оны УИХ-аас байгуулагдсан Засгийн газрын үйл ажилагааны хөтөлбөрт мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх талаар томоохон зорилт дэвшүүлж, арга хэмжээ төлөвлөсөн нь төр, засгаас энэ салбарын хөгжилд ихээхэн анхаарал тавьж байгаагийн тод илрэл гэж хэлж болно. Асар хурдацтай хөгжиж буй энэ салбарыг хөгжүүлэх, түүний ололт амжилтыг нийгэм, эдийн засгийн бүх салбарт үр ашигтай нэвтрүүлэх талаар хийсэн нарийвчилсан судалгаа, энэ салбарын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, чиг хандлагыг зөв тодорхойлох явдал чухал болоод байна. Энэ зорилгыг хангах үүднээс мэдээллийн технологийн салбарын хөгжлийн түлхүүрийг тодорхойлсон баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлж байна.

МХХТ #2
МХХТ-ийн хэрэглээний цар хүрээ
Энэ нь зөвхөн хүнийг компьютер, технологитой холбоод зогсохгүй амьтан, ургамал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг эд зүйлсийг өөр хооронд нь холбоно гэсэн үг юм.
Юбиктос сүлжээ
МХХТ ба тогтвортой хөгжил
МХХТ-ийн хурдацтай хөгжил хүн төрөлхтөнд хөгжил дэвшлийг авчирч байгаа ч нөгөөтэйгүүр хүлэмжийн хийн ялгаруулалт, баөйгаль орчны бохирдол, хүний амьдрах хэв маягийн болон сэтгэцийн өөрчлөлт зэрэг олон сөрөг асуудлыг араасаа дагуулсаар байгаа билээ. Иймээс өнөөдөр дэлхий дахинаа МХХТ-ийг тогтвортой хөгжилтэй ( ICT for Sustainability ) холбон үзэх болсон бөгөөд зөвхөн МХХТ-ийн хөгжил, шинэ технологиудыг бий болгох талаар биш, түүнийг хүний төлөө, нийгмийн хөгжлийн төлөө хэрхэн ашиглах, бидний хүрээлэн буй байгаль орчинд ээлтэй, ногоон технологиудыг хөгжүүлэхэд түлхүү анхаарах боллоо гэсэн үг.
Хөгжлийн төлөөх МХХТ ( ICT4D буюу ICT for Development )
Нийгэм эдийн засгийн хөгжилд МХХТ-ийг үр ашигтай хэрэглэхэд хөгжлийн төлөө МХХТ чиглэдэг ба ялангуяа хөгжиж буй орнуудад түлхүү анхаардаг. Үүнд:
Ядуу буурай орнуудад МХХТ-ийг хөгжүүлэх;
Тоон, бичиг үсгийн боловсрол олгох, мэдээллийн ялгавартай байдлыг багасгах;
Хөгжиж буй орнуудад цахим сургалт, цахим засгийн газар, цахим эрүүл мэнд, цахим арилжааг хөгжүүлэх;
Нийгмийн болон ёс зүйн мэдлэг, үнэлэмжийг ихэсгэх зэрэг чиглэлийг барьж байна.
МХХТ ба тогтвортой хөгжил
Ногоон МХХТ ( Green ICT буюу Green Computing)
Ногоон МХХТ нь МХХТ-ийн тоног төхөөрөмжүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох, улмаар сөрөг нөлөөллийг багасгах буюу өөрчлөхөд чиглэнэ. Үүнд:
Тоног төхөөрөмжийн виртуалчлал;
Хог хаягдлын дахин боловсруулалт, ашиглалт;
Эрчим хүчний удирдлага гэсэн чиглэлүүд түлхүү хөгжиж байна.

Мэдээлэл Харилцаа Холбооны Технологи #1
Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн хөгжил нь бидний амьдралын хэв маяг, хандлага, ертөнцийг үзэх үзлийг өөрчилж, бид ч тэдгээр өөрчлөлт, тэр дундаа шинэ технологийн хэрэглээнд улам бүр дасан зохицсоор байна. Олон зууны туршид хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр нь цаасан дээр хичээнгүйлэн бэхээр бичдэг захидал байсан. Тэгвэл өнөөдөр үзэг цаас нийлүүлэн захидал бичихийн оронд гар утаснаасаа зурвас илгээх, эсвэл компьютерийн ард суугаад цахим шуудан илгээх төдий алба, амины бүхий л ажлаа амжуулах болсон байна. Компьютер ашиглах, тухайлбал баримт бичиг, мэдээллийг компьютерээр боловсруулах, үүрэн холбоо хэрэглэх, интернэт ашиглах зэрэг нь бичиг үсэгт тайлагдаж, 4 аргын тоо бодохтой адилхан манай өнөөгийн нийгмийн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ, шаардлага болсон. Ажлын ямар ч зар дээр “Компьютерийн өргөн хэрэглээний программ хангамжуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх” гэсэн шаардлага тавьдаг нь үүний наад захын жишээ юм.
Сүүлийн
жилүүдэд МХХТ-ийн хөгжил, хэрэглээ нь дараах чиг хандлагуудаар түлхүү хөгжиж байна. Үүнд:
Цахим системүүд (e-systems): цахим боловсрол (e-education); цахим боловсрол (e-business); цахим бизнес (e-commerce); цахим эрүүл мэнд (e-governance; (e-health)Мобайл системүүд (Mobail, m-systems): мобайл арилжаа (m-commerce); мобайл бизнес (m-business)
Юбиктос системүүд (Ubiquitous, u-systems): юбиктос арилжаа (m-commerce); юбиктос бизнес (m-business).
Өдгөө юбиктос систем бидний өдөр тутмын амьдрал, хэрэглээнд аажимаар нэвтэрсээр байна. Энэ нь хэрэглэгч цаг хугацааны ямар ч агшинд, дэлхийн аль ч өнцгөөс хүссэн үйлчилгээгээ авч, хэнтэй ч холбогдох боломжийг олгосон систем юм.Тэгэхээр юбиктос арилжаа гэдгийг газарзүйн хамаарлаас үл хамааран дурын хэрэгсэл ашиглан хэзээ ч, хүссэн бараагаа сонгосон газраасаа худалдан авах боломжийг олгодог систем гэж хэлж болно.
Subscribe to:
Posts (Atom)