Tuesday, December 27, 2016
Мэдээлэл Харилцаа Холбооны Технологи #1
Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн хөгжил нь бидний амьдралын хэв маяг, хандлага, ертөнцийг үзэх үзлийг өөрчилж, бид ч тэдгээр өөрчлөлт, тэр дундаа шинэ технологийн хэрэглээнд улам бүр дасан зохицсоор байна. Олон зууны туршид хүмүүсийн харилцааны гол хэрэглүүр нь цаасан дээр хичээнгүйлэн бэхээр бичдэг захидал байсан. Тэгвэл өнөөдөр үзэг цаас нийлүүлэн захидал бичихийн оронд гар утаснаасаа зурвас илгээх, эсвэл компьютерийн ард суугаад цахим шуудан илгээх төдий алба, амины бүхий л ажлаа амжуулах болсон байна. Компьютер ашиглах, тухайлбал баримт бичиг, мэдээллийг компьютерээр боловсруулах, үүрэн холбоо хэрэглэх, интернэт ашиглах зэрэг нь бичиг үсэгт тайлагдаж, 4 аргын тоо бодохтой адилхан манай өнөөгийн нийгмийн өдөр тутмын зайлшгүй хэрэгцээ, шаардлага болсон. Ажлын ямар ч зар дээр “Компьютерийн өргөн хэрэглээний программ хангамжуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх” гэсэн шаардлага тавьдаг нь үүний наад захын жишээ юм.
Сүүлийн
жилүүдэд МХХТ-ийн хөгжил, хэрэглээ нь дараах чиг хандлагуудаар түлхүү хөгжиж байна. Үүнд:
Цахим системүүд (e-systems): цахим боловсрол (e-education); цахим боловсрол (e-business); цахим бизнес (e-commerce); цахим эрүүл мэнд (e-governance; (e-health)Мобайл системүүд (Mobail, m-systems): мобайл арилжаа (m-commerce); мобайл бизнес (m-business)
Юбиктос системүүд (Ubiquitous, u-systems): юбиктос арилжаа (m-commerce); юбиктос бизнес (m-business).
Өдгөө юбиктос систем бидний өдөр тутмын амьдрал, хэрэглээнд аажимаар нэвтэрсээр байна. Энэ нь хэрэглэгч цаг хугацааны ямар ч агшинд, дэлхийн аль ч өнцгөөс хүссэн үйлчилгээгээ авч, хэнтэй ч холбогдох боломжийг олгосон систем юм.Тэгэхээр юбиктос арилжаа гэдгийг газарзүйн хамаарлаас үл хамааран дурын хэрэгсэл ашиглан хэзээ ч, хүссэн бараагаа сонгосон газраасаа худалдан авах боломжийг олгодог систем гэж хэлж болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment