МХХТ-ийн хэрэглээний цар хүрээ
Энэ нь зөвхөн хүнийг компьютер, технологитой холбоод зогсохгүй амьтан, ургамал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг эд зүйлсийг өөр хооронд нь холбоно гэсэн үг юм.
Юбиктос сүлжээ
МХХТ ба тогтвортой хөгжил
МХХТ-ийн хурдацтай хөгжил хүн төрөлхтөнд хөгжил дэвшлийг авчирч байгаа ч нөгөөтэйгүүр хүлэмжийн хийн ялгаруулалт, баөйгаль орчны бохирдол, хүний амьдрах хэв маягийн болон сэтгэцийн өөрчлөлт зэрэг олон сөрөг асуудлыг араасаа дагуулсаар байгаа билээ. Иймээс өнөөдөр дэлхий дахинаа МХХТ-ийг тогтвортой хөгжилтэй ( ICT for Sustainability ) холбон үзэх болсон бөгөөд зөвхөн МХХТ-ийн хөгжил, шинэ технологиудыг бий болгох талаар биш, түүнийг хүний төлөө, нийгмийн хөгжлийн төлөө хэрхэн ашиглах, бидний хүрээлэн буй байгаль орчинд ээлтэй, ногоон технологиудыг хөгжүүлэхэд түлхүү анхаарах боллоо гэсэн үг.
Хөгжлийн төлөөх МХХТ ( ICT4D буюу ICT for Development )
Нийгэм эдийн засгийн хөгжилд МХХТ-ийг үр ашигтай хэрэглэхэд хөгжлийн төлөө МХХТ чиглэдэг ба ялангуяа хөгжиж буй орнуудад түлхүү анхаардаг. Үүнд:
Ядуу буурай орнуудад МХХТ-ийг хөгжүүлэх;
Тоон, бичиг үсгийн боловсрол олгох, мэдээллийн ялгавартай байдлыг багасгах;
Хөгжиж буй орнуудад цахим сургалт, цахим засгийн газар, цахим эрүүл мэнд, цахим арилжааг хөгжүүлэх;
Нийгмийн болон ёс зүйн мэдлэг, үнэлэмжийг ихэсгэх зэрэг чиглэлийг барьж байна.
МХХТ ба тогтвортой хөгжил
Ногоон МХХТ ( Green ICT буюу Green Computing)
Ногоон МХХТ нь МХХТ-ийн тоног төхөөрөмжүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох, улмаар сөрөг нөлөөллийг багасгах буюу өөрчлөхөд чиглэнэ. Үүнд:
Тоног төхөөрөмжийн виртуалчлал;
Хог хаягдлын дахин боловсруулалт, ашиглалт;
Эрчим хүчний удирдлага гэсэн чиглэлүүд түлхүү хөгжиж байна.
No comments:
Post a Comment