МХХТ-ийн эрх зүйн зарим асуудлууд.
МХХТ-ийн хөгжил, ялангуяа шинэ технологи нь нийгэм эдийн засгийн бүхий л салбарт төдийгүй, хувь хүн, албан байгууллага, байгал орчинд хүчтэй нөлөөлж байна. Иймээс МХХТ-той холбоотой удирдан зохицуулах шаардлагатай шинэ төрлийн эрсдэл гарах магадлал улам бүр ихсэх болсноор хууль эрх зүйн орчинг шинэчлэх, боловсронгуй болгон шаардлага зүй ёсоор тавигдах болсон.
Мэдээлэл авах эрх, мэдээлэлийн эрх чөлөө
“Мэдээлэл авах эрх, мэдээлэлийн эрх чөлөө ” хэмээг санааг анх 1946 онд Нэгдсэн Үндэсний Байгуулга(НҮБ) анхны чуулганаар хүлээн зөвшөөрч “Мэдээллийн эрх чөлөө бол хүний үндсэн эрх мөн” хэмээн баталж, НҮБ-ын хүндэтгэн дээдэлсэн бүхий л эрх чөлөөний тулгын чулуу гэж заажээ. Энэ бол хүн бүр мэдээллийг хуулиар зөвшөөрөгдсөн аливаа аргаар эрж хайх, хүлээж авах, дамжуулах, түгээх эрх юм. Хүний суурь эрхийг хэн ч хязгаарлах , эсвэл хааж болохгүй. Мэлээлийн эрх чөлөө гэдэг ойлголтод олон нийтийн мэдэх эрх, мэдээлэл хүртэх эрх, мэдээлэл олж авах эрх, мэдээлийг нээлттэй болгох, мэдээллийг ил болгох зэрэг асуудал багтдаг. Үүний хамт мэдээллийн эрх чөлөө нь бидний эрхийг хэтрүүлж хэрэглэхээс сэргийлэхэд чиглэгдсэн хууль эрх зүйн болон ёс суртахууны хязгаарлалттай байдаг.
Энэ нь нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэгийг үзэн ядсан, дайсагнасан ухуулга, суртал нэвтрүүлэх хийхийг хориглодог гэсэн үг. Манай улсад энэ асуудлыг 2001 онд батлагдсан “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулиар зохицуулдаг.
МХХТ нь мэдээлэл хүртэх, олж авах, түгээх, мэдээллийг нээлттэй, ил тод болгох эрхийг хангах үндсэн хэрэгсэл болж чухал үүргийг гүйцэтгэж байгаа хэдий ч нөгөөтэйгүүр мэдээлэл авах эрхийг хэтрүүлж боломжийг олгох болсон. Иймд МХХТ-ийг өөрийн болон бусдын эрхийг хүндэтгэн зүй зохистой ашиглах шаардлагатай
Хувь хүний мэдээлэл, хувийн нууцаа хамгаалуулах эрх.
Тухайн хүнтэй холбоотой болон түүний хувийн шинж байдлыг тодорхойлж байгаа зүйлсийн хувийн мэдээлэл гэх ойлголтод хамруулдаг. Хувь хүний зөвшөөрөлгүйгээр түүний хувийн амьдралын тухайн мэдээллийг тараах, ашиглах, цуглуулах, хадгалхыг хориглодог. Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Хувь хүний нууцын тухай хууль”-д “Хувь хүний нууц ” гэж Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ гэж заасан. Дээрх хуульд хувийн нууцыг дараах байдлаар ангилсан. Үүнд:
· Захидал харилцааны нууц
· Эрүүл мэндийн нууц
· Хөрөнгийн нууц
· Гэр бүлийн нууц
· Хуулиар тогтоосон бусад нууц
МХХТ улам боловсронгуй болж, түүний хэргэлээ өсөн нэмэгдэж, төрөл бүрийн цахим үйлчилгээ өдөр тутмын амьдралд түлхүү нэвтрэх болсноор хувь хүний мэдээлэлд хэрэглэгчийн нэр, нууц үг, цахим гарын үсэг, хурууны хээ зэрэг мэдээлэн нэмэгдэх болсон.
Цахим ертөнцөд, ялангуяа нийгмийн сүлжэнүүдэд өөрийн хувийн мэдээллээ нийтэд цацахгүй байх, аливаа хүсэлтийг сайтар нягтлан үзсэний үндсэн дээр шийдвэр гаргах, мөн шаардлагагүй бүлэг, сүлжээнд бүртгүүлэхгүй байх хэрэгтэй.
Мэдээлэлийн аюулгүй байдал нь мэдээлэл болон мэдээллийн системд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашиглах, ил болгох, өөрчлөх, хуулах, устгах, мэдээллийн системийн үйл ажиллагааг тасалдуулах, зөвшөөрөлгүй хянан мөрдөхөөс хамгаалахыг хэлнэ. Энэ хүрээнд дараах үндсэн ойлголтууд багтана. Үүнд:
v Мэдээллийн халдашгүй байдал: мэдээллийн системд зөвхөн зөвшөөрөлтэй хэрэглэгч хандах боломжоор хангагдсан байна.
v Мэдээллийн бүрэн бүтэн байдал: мэдээлэл өөрчлөх, устгахаас хамгаалагдсан байна.
v Мэдээллийн хүртээмжтэй байдал: мэдээллийн системээс зөвшөөрөлтэй хэрэглэгч шаардлагатай үед мэдээлэл олж авах боломж бүрдсэн байна.
Мэдээллийн аюулгүй байдалын гол зарчим бол “Зөв мэдээллийг зөв хүнд зөв цагт зөв хэлбэрээр хүргэх” явдал юм.
No comments:
Post a Comment